Буцаалтын бодлого

Төлбөр буцаах нөхцөл, хүсэлт илгээх

MoonStar

Tarot.mn дижитал контент тул үр дүн хүргэгдсэн тохиолдолд буцаалт хязгаарлагдмал. Төлбөр хийхээс өмнө энэ бодлогыг уншина уу.

1. Хамрах хүрээ

Tarot.mn-ийн QPay-ээр төлсөн бүх үндсэн үйлчилгээ (тарот, хайр/мөнгөний тарот, 2026 тарот, төрсөн одны карт, хосын зохицол, алганы хээ, дотно зурхай, «Тэр юу бодож байна») болон ижил төлбөртэй upsell-д энэ бодлого хамаарна.

2. Эхлээд үр дүнгээ шалга

Ихэнх уншилт серверт хадгалагдана. Төлбөр төлсөн и-мэйлээ /check-result хуудсаар оруулж үр дүнгээ шалгана. Үр дүн бэлэн бол буцаалт шаардлагагүй — та дахин уншина.

3. Буцаалт хийгдэхгүй

И-мэйлээр бүртгэгдсэн, уншиж болох үр дүн байвал (систем автоматаар шалгана). Уншилтын агуулга таалагдаагүй, таамаглал зөрсөн, сонголт буруу гэх мэт субъектив шалтгаан. Зөвхөн teaser/үнэгүй хэсэгт сэтгэл дундуур байдал.

4. Буцаалт хийх боломжтой

Төлбөр амжилттай болсон ч зохих хугацаанд үр дүн үүсээгүй/харагдахгүй; ижил үйлчилгээнд давхар төлбөр; системийн алдаанаас үйлчилгээ огт аваагүй (шалгалтаар баталгаажсан). Бид QPay гүйлгээ, төлбөрийн бүртгэл, и-мэйл-ийг харьцуулна.

5. Хүсэлт илгээх

Refund Ticket маягтаар: үйлчилгээ, төлбөрт и-мэйл, QPay гүйлгээний утга дээрх эхний 6 тэмдэгт (латин том үсэг/тоо), асуудлын тайлбар (хамгийн багадаа 10 тэмдэгт), мөнгө буцаах данс (IBAN). Upsell худалдан авсан бол холбоотой үндсэн үйлчилгээг сонгоод тайлбарт upsell гэж бичнэ.

6. Хязгаарлалт, хуурамч хүсэлт

Spam, хуурамч гүйлгээний ID, буруу данс зэрэг хүсэлтийг татгалзаж болно. Нэг IP-ээс цагт 3 хүсээтэй хязгаарлалт байж болно. Хэт олон хүсэлт илгээвэл түр хүлээнэ.

7. Хугацаа, арга

Хүсэлт хүлээн авснаас ихэнхдээ 24–48 цагийн дотор хариулна. Батлагдсан буцаалтыг таны заасан данс руу шилжүүлнэ (QPay-ээр төлсөн дүнтэй нийцүүлэн). Банкны боловсруулалтаас хамааран илүү удаж болно.

8. Холбоо

Энэ бодлого Үйлчилгээний нөхцөл-ийн хэсэг. Асуулт: suuliinmail1@gmail.com. Нууцлал: энд.

Бодлогын өөрчлөлт

Шинэчлэлт энэ хуудсанд нийтлэгдэнэ. Үргэлжлүүлэн ашигласнаар шинэ бодлогыг хүлээн зөвшөөрнө.

Сүүлийн шинэчлэлт: 2026 оны 7 сарын 30