Нууцлалын бодлого

Таны хувь хүний мэдээллийн хамгаалалт

MoonStar

Tarot.mn дээр бүртгэл, профайл байхгүй. Бид таны нэр, огноо зэргийг тусад «хэрэглэгчийн санд» байнга хадгалдаггүй — зөвхөн таны төлбөртэй уншилтын үр дүн (мөн /check-result-д хэрэгтэй и-мэйл, төлбөрийн бүртгэл) серверт хадгалагдана.

Урсгалын явцад мэдээлэл уншилт үүсгэхэд боловсруулагдана; analytics, cookie тусад тайлбарлагдана. Сайт ашигласнаар энэ бодлогыг хүлээн зөвшөөрч байна.

1. Хэнд хамаарах вэ

Tarot.mn вэбсайт (tarot.mn) болон бүх төлбөртэй/үнэгүй урсгалд энэ бодлого хамаарна: тарот (ерөнхий, хайр, мөнгө), 2026 тарот, төрсөн одны карт, хосын зохицол, алганы хээ, дотно зурхай, «Тэр юу бодож байна» болон холбоотой нэмэлт (upsell) үйлчилгээ.

2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

Та өөрөө оруулсан: нэр, и-мэйл, төрсөн огноо/цаг/газар, хүйс, харилцааны төлөв, асуулт, сонголтууд, тарот карт; хосын зохицол болон «Тэр юу бодож байна» урсгалд хоёр дахь хүний нэр болон харилцааны мэдээлэл; алганы хээнд гар/алга зураг. Автоматаар: IP хаяг, хөтчийн төрөл, төхөөрөмж, in-app browser эсэх; analytics event (жишээ нь paywall харалт, төлбөрийн алхам); cookie болон ижил технологи. Төлбөрт: QPay гүйлгээний төлөв, дүн, үйлчилгээний код, и-мэйл, view code (үр дүн дахин нээх код).

3. Таны төхөөрөмж дээр (localStorage)

Уншилтын явцыг үргэлжлүүлэх, дахин ирэхэд санах зорилгоор зарим мэдээлэл таны хөтчийн localStorage-д түр хадгалагдаж болно (жишээ нь сонголтууд, и-мэйл, anonymous analytics ID). Энэ нь бусад хэрэглэгчид харагдахгүй; та хөтчийн өгөгдөл арилгах замаар устгаж болно.

4. Ашиглалтын зорилго

Захиалсан уншилтыг үүсгэх (AI/авtomatжуулсан систем), төлбөр баталгаажуулах, үр дүнг вэб дээр харуулах, и-мэйлээр холбоотой сэргээх (/check-result), сайтын аюулгүй байдал, analytics, алдаа засах, буцаалтын хүсэлт шийдвэрлэх. И-мэйл жагсаалтыг зар сурталчилгааны зорилгоор худалдахгүй.

5. Төлбөр

Төлбөрийг QPay болон холбогдох банкны апп-аар гүйцэтгэнэ. Бид PIN, нууц үг зэрэг банкны нууц мэдээлэл хадгалдаггүй. Төлбөрийн бүртгэл серверт хадгалагдана.

6. Хадгалалт — зөвхөн үр дүн

Серверт голлох хадгалалт: төлбөртэй уншилтын үр дүн (JSON/текст), төлбөрийн бүртгэл, и-мэйл холбоос — дахин унших (/check-result), view code, буцаалт шалгах зорилгоор. Таны оруулсан бүх талбарыг тусад профайл болгон хадгалдаггүй; уншилтын үр дүнд шаардлагатай хэсэг орж болно. Алганы зураг уншилт үүсэхэд cloud storage дээр хадгалагдаж, AI-д илгээгдэж болно. Analytics event, refund ticket-ийн данс — тусад бүртгэл.

7. Cookie, Google Analytics, Meta Pixel

Бид Google Analytics болон Meta (Facebook) Pixel ашиглан хуудасны хандалт, төлбөрийн ворон хэмжиж болно. Мөн cookie/localStorage ашиглана. Дэлгэрэнгүй: Cookie бодлого. Та cookie-г хөтчөөр хязгаарлаж болно; зарим функц алдагдаж болно.

8. Гуравдагч этгээд

Үйлчилгээнд дараах төрлийн үзүүлэгчид оролцож болно: QPay (төлбөр), Vercel (hosting/blob), OpenAI болон бусад AI үйлчилгээ (контент үүсгэх), и-мэйл/DB провайдер, Google/Meta (analytics), Firebase (refund ticket). Тэд зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор мэдээлэл боловсруулна; зарим provайдер Монголоос гадна сервертэй байж болно.

9. Аюулгүй байдал

HTTPS шифрлэлт, хязгаарлагдмал админ хандалт зэрэг арга хэмжээ авна. Интернетээр дамжуулалт 100% аюулгүй байх баталгаа өгч чадахгүй.

10. Таны эрх

Мэдээлэл авах, засах, устгуулах хүсэлт suuliinmail1@gmail.com хаягаар илгээнэ. Хуульд заасан хугацаанд хариулна. Төлбөртэй үр дүн хадгалагдсан тохиолдолд устгал нь үйлчилгээ үзүүлэх боломжид нөлөөлж болохыг анхаарна уу.

11. Хүүхэд

Үйлчилгээ 18 ба түүнээс дээш насны хэрэглэгчид зориулагдсан. 18-аас доош хүүхдийн мэдээлэл санамсаргүй цугларвал устгахын тулд бидэнтэй холбогдоно уу.

Бодлогын өөрчлөлт

Шинэчлэлт энэ хуудсанд нийтлэгдэнэ. Үргэлжлүүлэн ашигласнаар шинэ бодлогыг хүлээн зөвшөөрнө.

Сүүлийн шинэчлэлт: 2026 оны 7 сарын 30

Үйлчилгээний нөхцөл · Буцаалтын бодлого · Cookie бодлого · Үр дүн л хадгална